Он дараалал: 12-р зуун - 13-р зуун - 14-р зуун
13-р зуун нь 1201 оноос 1300 он хүртэлх зуун жилийг заана.
13-р зуун нь Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улс Евразийн эх газрын ихэнхийг захирч байсан үе тул Монголын зуун хэмээн нэрлэгддэг. Их Монгол Улс нь худалдаа наймааг дэмжин, хамгаалж, Европ, Азийг газар ба далайгаар холбосон худалдааны сүлжээг бий болгосон юм. Олон үндэстнүүд бие биеэсээ харилцан суралцаж, соёлын хувьд хүн төрөлхтөн хөгжлийнхөө шинэ шатанд гарсан гэж үздэг.