Бүгд Найрамдах Башкортостан Улс
Республика Башкортостан | |
---|---|
Албан галиглал | |
• Башкир | Башҡортостан Республикаһы |
"Башкортостаны төрийн дуулал" | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Ижилийн ХТ |
Эдийн засгийн бүс | Уралын ЭЗБ |
Нийслэл | Уфа |
Засаг захиргаа | |
• Төрөл | Төрийн Ассамблей-Хуралдай |
• Тэргүүн | Радий Хабиров |
Газар нутаг | |
• Нийт | 142,947 км2 (55,192 миль2) |
Хүн ам | |
• Нийт | ▲ 4,091,423 |
• Байр | 7-р байр |
• Нягтрал | 28.62/км2 (74.1/миль2) |
• Хотын нутаг | 61.8% |
• Хөдөө | 38.2% |
Цагийн бүс | UTC+5 (MSK+2) |
ISO 3166 код | RU-BA |
Улсын дугаар | 02, 102, 702 |
Албан ёсны хэл(нүүд) | Башкир • Орос хэл |
Вэб сайт | http://www.bashkortostan.ru/ |
Бүгд Найрамдах Башкортостан Улс, бас Башкир гэдгээр мэддэг нь (Орос: Респу́блика Башкортоста́н болон Башкирия; башк. Башҡортостан Республикаһы) — Оросын Холбооны Улсын холбооны этгээд болоод Бүгд Найрамдах Улс. Ижлийн холбооны тойрог болон Уралын эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Уфа хот.
Дэвсгэр нутгийн талбай - 143,600 км2. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 4,072,292. Ажиглавал Оросын Бүгд Найрамдах Улсуудаас хамгийн олон ард иргэдтэй нь аж. Хүн амын 36.1% нь Орос, 29.5% (1,172,287) нь Башкир, 25.4% (1,009,295) нь Татар ястан байдаг. Орос хэлнээс гадна Башкир хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.
ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1919 онд "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Башкир Улс" байгуулагдаж байв. ЗХУ-ын бутралаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход зэрэг дээшилж 1993 онд одоогийн байр суурь, нэрээ олжээ.
Тус улс нь Уралын нурууны өмнөд хэсэгт орших бөгөөд Пермь муж, Свердловск муж, Челябинск муж, Оренбург муж, Татарстан, Удмурттай хиллэнэ.
Башкортостаны нутгаар 13,000 гаруй гол мөрөн урсдаг. Томоохноос нь дурьдвал, Цагаан гол (1,430км), түүний цутгал Уфа гол (918км) болно. Мөн нуур, цөөрөм 2,700 орчим бий. Хамгийн өндөр оргил нь д.т.дээш 1,638м өндөр Ямантау уул юм.
Газрын тосоор баялаг бөгөөд ОХУ-даа газрын тос олборлолтоор дээгүүр ордог. Түүнчлэн байгалийн хий, чулуун нүүрс, төмрийн хүдэр, алтны ордууд бий.
Зонхилох үндэстнүүд нь орос (36,3%), татар (24,14%), башкир (29,76%) болон чуваш, мари, украйн, герман зэрэг болно. Хүн амын 30% орчим нь татар, 20% орчим нь башкир хэлээр ярилцана.
Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогоор 2010 онд сонгогдсон ерөнхийлөгч Рустем Хамитов төрийн эрхийг барьж байна.
Бүгд Найрамдах Башкортостан Улсын эдийн засаг нь газрын тосны үйлдвэрлэлээс шууд хамааралтай боловч ЗХУ задарснаас хойш тус салбарт дорвитой технологийн шинэчлэл хийгдээгүй. Ихэнх үйлдвэрүүд хувьчлагдсан бөгөөд ерөнхийлөгчийн хамаатнуудын мэдэлд байдаг байна. Түүнчлэн автомашин, металл боловсруулах, мод боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл өргөн дэлгэрсэн.