Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Болтон Уондерерс клуб | ||
---|---|---|---|
Хоч нэр | Хатираа морьд, Хэсүүлчид, Цагаан хувцастнууд, Цагаан хүн | ||
Байгуулагдсан | 1874 он (Christ Church FC) | ||
Цэнгэлдэх хүрээлэн | Рибок, Болтон, Англи (Багтаамж: 28 723) | ||
Эзэн | Эдди Дэвис | ||
Ерөнхийлөгч | Фил Гартсайд | ||
Менежер | Оуэн Койл | ||
Ахлагч | Кевин Дэвис | ||
Лиг | 1 лиг | ||
2018–19 | 23-р байр | ||
|
Хөлбөмбөгийн Болтон Уондерерс клуб (Англи: Bolton Wanderers Football Club) нь Английн баруун хойд нутгийн нийслэл Их Манчестерын Болтон дүүргийн харъяа хөлбөмбөгийн клуб юм. 2001 оноос Премьер лигт тогтмол өрсөлдөж байгаа. Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн ахмад «Английн хөлбөмбөгийн лиг»-ийн анхны 12 клубийн нэг билээ.
Энэ клуб нь 1874 онд «Христ Чёрч ФК» нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 1877 онд «Bolton Wanderers Football Club» хэмээн нэрээ өөрчилсөн түүхтэй. 1881-82 оны Английн хөлбөмбөгийн холбооны цомын «Игли ФК» клубтэй 5-5 харьцаагаар тэнцсэн нэгдүгээр шатны тоглолт нь Болтон клубийн анхны цомын тэмцээн байсан байна. Харин хоёрдугаар шатанд Блэкберн Роверс клубт 6-2 харьцаагаар хожигдож тэмцээнээ орхиж байв.
Дараагийн цомын 1882-83 оны ээлжит тэмцээний эхний шатанд «Бутл ФК» клубийг 6-1 харьцаагаар, «Ливерпуль Рэмблерс ФК» клубийг 3-0 харьцаагаар тус хожин гуравдугаар шатанд өрсөлдөгчтэйгөө тэнцэж тэмцээнээ орхисон.
1883-84 оны АХХ-ны цомд нэгдүгээр шатанд «Болтон Олимпик ФК» клубийг 9-0 харьцаагаар, «Болтоны Ассоциаци ФК» клубийг 3-0 харьцаагаар, «Ирвел Спринг» клубийг 8-1 тус тус хожин дөрөвдүгээр шатанд «Ноттс Каунти ФК» клубтэй тэнцэн нэмэлт тоглолт хийн хожигдож тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж болсон байна.
1886-87 оны Английн цомд эхний шатанд «Саут Шор ФК» клубийг 5-3 харьцаагаар, дараагийн шатанд «Порт Вейл ФК» клубийг 2-3 харьцаагаар тус тус хожин гуравдугаар шатанд «Дарвин ФК» клубт 4-3 харьцаагаар хожигдож байжээ.
1888 онд 12 багийн дунд анхны лигийн тэмцээн явагджээ. Болтон анхны лигийн тэмцээндээ 6 хожил, 5 хожигдолтойгоор 5-р байранд орсон байна.
1889-90 оны АХХ-ны цомын эхний шатанд «Лисберн Дистиллери ФК» клубийг 10-2 харьцаагаар, хоёрдугаар шатанд «Шеффилд Юнайтед» клубийг 13-0 харьцаагаар, гуравдугаар шатанд «Престон Норт Энд» клубийг 2-3 харьцаагаар тус тус хожин хагас шигшээд «Шеффилд Уэнсдей» клубт 2-1 харьцаагаар хожигдож байсан бол 1893-94 оны АХХ-ны цомд «Смолл Хит ФК»(одоогийн Бирмингем Сити), Ньюкасл Юнайтед, Ливерпүүл клубүүдийг хожин хагас шигшээд дахин «Шеффилд Уэнсдей»-тэй таарч 2-1 харьцаагаар хожин аваргын төлөөх тоглолтонд «Ноттс Каунти ФК» клубт 4-1 харьцаагаар хожигдон тухайн үеийн оргил амжилтаа үзүүлж байлаа.
1895-96 оны улиралд «Бери ФК» клубийг 2-0 харьцаагаар хожин хагас шигшээд шалгарснаас хойш 1900 оныг хүртэл Английн цомд амжилт гаргаагүй юм.
1997 онд 102 жилийн туршид Болтон Уондерерс клубийн гэр болж байсан «Бурнден Парк»-аа «Рибок» (Англи: Reebok stadium) цэнгэлдэх хүрээлэнгээр сольжээ. Тэд шинэ цэнгэлдэхийн анхны тоглолтоо 1997 оны есдүгээр сарын 1-нд Эвертон клубтэй хийж 0-0 харьцаагаар тэнцэж, дараагийн тоглолтоо найман өдрийн дараа Манчестер Юнайтедтай хийж гоолгүйгээр тэнцэж байв.
Болтон 2004-05 оны тэргүүн лигт клубийн түүхэн амжилтаа үзүүлэн 6-р байраар шалгаран УЕФА-гийн цомд анх удаагаа оролцон шигшээ 16-д шалгарчээ.
2007 онд Болтон клубийг дасгалжуулахаар ирсэн Англи мэргэжилтэн Гари Мегсон Шведийн довтлогч Йохан Элмандерийг 8.2 сая фунтээр Францын лигээс худалдан авсан нь клубийн түүхэн наймаа юм.
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
{{cite book}}
: |edition=
has extra text (help)