Даймлер ХК Daimler AG | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат Компани |
ISIN | DE0007100000 |
Үүсгэн байгуулагдсан | 1998 оны 11 сарын 17 |
Төв байр | Штутгарт, Герман |
| |
Ажилчид | 298.683 (2018 оны 12 сарын 31) |
Эргэлтийн хөрөнгө | 167,4 тэрбум € (2018) |
Салбар | Автомашины аж үйлдвэр, санхүүгийн үйлчилгээ |
Цахим хуудас | www.daimler.com |
Мэдээ: 1. Дөрөвдүгээр сар 2019 |
Даймлер ХК (герм. Daimler AG) нь Штутгарт хотод төвтэй, хөрөнгийн биржэд бүртгэлтэй германы суудлын болон ачааны автомашин үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж юм. Тус компанийн хамгийн алдартай марк нь Мерседес-Бенц. Мөн түүнчлэн энэ аж ахуйн нэгж нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.
Даймлер ХК нь АНУ-ын Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг Forbes Global 2000 жагсаалтад 29-р байрт (2017 оны мэдээгээр) орсон байна. Энэ аж ахуйн нэгж нь 2018 оны эхээр ойролцоогоор 85,7 тэрбум америк долларын зах зээлийн үнэлгээнд хүрчээ.
Өнөөгийн Даймлер ХК нь 1998 онд ДаймлерКрайслер ХК гэх нэртэйгээр Даймлер-Бенц болон америкийн Крайслер корпорациуд нэгдсэнээр анх бий болсон юм. Нэрээ 2007 онд Даймлер ХК болгон өөрчилсөн шалтгаан нь Крайслерийн ихэнхийг зарснаас үүдэлтэй юм.
Даймлер ХК-ийн түүх нь 1883 онд Маннхаймд үүсгэн байгуулагдсан хийн хөдөлгүүрийн үйлдвэр болох Бенц & Ко. үеэс эхлэх ба тус үйлдвэр нь 1926 онд Даймлер-Моторен-Гезеллшафттай нэгдэн Даймлер-Бенц ХК-ийг бий болгожээ. 1883 онд Готтлиб Даймлер халах гуурсан ноцолттой хийн хөдөлгүүр болон хөдөлгүүрийн хурдыг гаргах хавхлагийн удирлагаар тохируулах гэсэн хоёр сэдвийг патентлуулан авсан байна. Энэ хоёр патент нь дэлхий даяар хамгийн эхний хурдан эргэлттэй дотоод шаталтат хөдөлгүүрийн суурь байсан юм. 1886 оны нэгдүгээр сарын 29-нд Карл Фрийдрих Бенц хамгийн анхны автомобиль буюу дотоод шаталтын хөдөлгүүртэй, цахилгаан ноцоолт бүхий гурван дугуйт тээврийн хэрэгслийг зохион бүтээж, патентын эрхийг авав.
1920-иод онд бүх л автомашин үйлдвэрлэгч зөвхөн оршин тогтнохын төлөө тэмцэж байв. Германы Дойче Банк нь Даймлер-Моторен-Гезеллшафт болон түүний өрсөлдөгч Бенц & Ко. компаниудын хооронд жуулчлан нэгдэх санал гаргасан нь биеллээ олж, 1926 оны зургаадугаар сарын 28-нд Даймлер-Бенц Хувьцаат Компани бий болсон юм.
Тус концерн нь тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх бөгөөд түүний гэрээт борлуулагчдаараа болон дэлхий даяарх салбаруудаараа дамжуулан худалдаалдаг. Үүнээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон автомашины түрээсийн үйлчилгээний салбарт бас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Хамгийн том бизнесийн салбар нь суудлын автомашины үйлдвэрлэл юм. Харин Даймлер Тракс нь 6 тонноос дээш даацтай ачааны автомашины хамгийн том үйлдвэрлэгч юм. Санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаанд санхүүжүүлэх, борлуулалтын үйлчилгээний салбарт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, томоохон үйлдвэрүүдийн авто баазад нь зориулсан менежментийн үйлчилгээ, автомашинтай холбоотой бүх даатгалыг даатгалын компаниудад жуулчлах үйлчилгээ зэрэг орно.
Даймлер ХК нь 2015 онд хөрөнгийн биржид бүртгэлтэй концернуудаас европ даяар хамгийн их ашигтай ажилласан концерноор бүртгэгджээ..
{{cite book}}
: External link in |Online=
(help); Unknown parameter |Abruf=
ignored (|access-date=
suggested) (help); Unknown parameter |Online=
ignored (|url=
suggested) (help); Unknown parameter |Sammelwerk=
ignored (|work=
suggested) (help)