Златан Ибрагимович | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Хоч | Ибракадабра | |
Мэндэлсэн | 1981 оны 10 сарын 3 Швед | |
Иргэншил | ||
Өндөр | 195 см | |
Жин | 95 кг | |
Байрлал | довтлогч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Пари Сен-Жермен | |
Дугаар | 10 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1987—1991 | Мальмё BI | |
1989—1995 | ФБК Балкан | |
1995—1999 | Мальмё | |
Багийн замнал* | ||
1999—2001 | Мальмё | 40 (16) |
2001—2004 | Аякс | 74 (35) |
2004—2006 | Ювентус | 70 (23) |
2006—2009 | Интернационале | 88 (57) |
2009—2011 | Барселона | 29 (16) |
2010—2011 | → Милан | 29 (14) |
2011—2012 | Милан | 32 (28) |
2012—одоо | Пари Сен-Жермен | 70 (61) |
Шигшээ** | ||
2001 | Швед (21-) | 7 (6) |
2001—одоо | Швед | 100 (50) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 31-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Златан Ибрагимович (Босни ба Херцеговина хэл: Zlatan Ibrahimović, 1981 оны аравдугаар сарын 3-нд Мальмё хотод төрсөн) — Шведийн хөлбөмбөгчин бөгөөд Францын «Пари Сен-Жермен» болон Шведийн шигшээ багт довтлогчоор тоглодог.
Ибрахимович хөлбөмбөгийн гараагаа 1990-ээд оны сүүлд Мальмё багаас эхэлжээ. Голландын Аякс багт 2002, 2004 оны лигийн аваргаар тодорч улмаар шигшээ багтаа дуудагдаж байв. Италийн Ювентус баг 16 сая еврогоор нуруулаг, хурдтай, ур чадвартай довтлогчийг эгнээндээ элсүүлж Франц довтлогч Давид Трезегетэй хоршуулан тоглуулж хоёр улирал дараалан лигийн түрүүг авчээ.
2006 онд хүчирхэгдэхээ байсан Ювентусийн гол өрсөлдөгч Интер Милан баг Ибрагимовичийн төлөө дөрвөн жилийн гэрээнд 24.8 сая евро төлөн элсүүлж байв. Ибрагимович тоглосон лиг болгоныхоо Оны шилдэг тоглогчоор шалгарч 2007, 2009 оны УЕФА-гийн бэлгэдлийн багт нэрлэгдэж байсан. 2009 оны зун Испанийн Барселона багт ирж төдийлөн гараанд гараагүйтэй холбоотойгоор Милан багт зээлээр тоглосон юм. Милан 2011 онд Ибрагимовичийг Барселона багаас 24 сая еврогийн гэрээгээр элсүүлж мөн л лигийн түрүүг авч чадсан юм. Түүний өөрийн шийдвэрээр Пари Сен-Жермен баг 2012 оны долоодугаар сард гурван жилийн турш өөрийн эгнээндээ тоглуулах боломжтой болсон юм. Эгнээнд нь элсэж явсан баг болгон тухайн байх улирал бүрт нь түрүүлж байсан содон түүхийн эзэн бол "Ибракадабра" хочит Ибрагимович.
Ибрагимович 2001 оноос хойшхи бүх ДАШТ болон ЕАШТ-д оролцож байсан хэдий ч баг нь амжилт тааруухан оролцдог байв.
Тэр энэ цаг үеийн ур чадвар сайтай довтлон тоглогчдын нэг билээ.
Багийн
Хувийн
Пари Сен-Жермен — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Душе (х) • 2 Т. Силва (а) • 3 Д. Луиз • 4 Кабай • 5 Маркиньос • 6 Камара • 7 Л. Моура • 8 Т. Мотта • 9 Кавани • 10 Ибрагимович • 14 Матюиди • 16 Меньян (х) • 17 Максвелл • 19 Орье • 20 Шантом • 21 Динь • 22 Лавесси • 23 ван дер Вил • 24 Верратти • 25 Рабьо • 27 Пасторе • 28 Баэбек • 30 Сиригу (х) • 32 Бамбок • 33 Огюстен • 34 Кимпембе • 40 Диао (х) • Дасгалжуулагч: Лоран Блан |
Швед улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2006 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Исакссон (х) • 2 Нильссон • 3 Мельберг • 4 Лучич • 5 Эдман • 6 Линдерот • 7 Александерссон • 8 А. Свенссон • 9 Юнгберг • 10 Ибрагимович • 11 Ларссон • 12 Альвбоге (х) • 13 Ханссон • 14 Стенман • 15 К. Свенссон • 16 Чельстрём • 17 Эльмандер • 18 Юнсон • 19 Андерссон • 20 Альбек • 21 Вильхельмссон • 22 Русенберг • 23 Шаабан (х) • дасгалжуулагч: Ларс Лагербек |
Швед улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Исакссон (х) • 2 Лустиг • 3 Мельберг • 4 Гранквист • 5 М. Ульссон • 6 Эльм • 7 Ларссон • 8 Свенссон • 9 Чельстрём • 10 Ибрагимович (а) • 11 Эльмандер • 12 Виланд (х) • 13 Ю. Ульссон • 14 Хюсен • 15 Антонссон • 16 Вернблум • 17 Сафари • 18 Хольмен • 19 Байрами • 20 Тойвонен • 21 Вильхельмссон • 22 Русенберг • 23 Ханссон (х) • дасгалжуулагч: Эрик Хамрен |