Луис Уильямс | |||
Louis Williams | |||
Луис Уильямс «Севенти Сиксерст» | |||
«Торонто Рэпторс» — № 23 | |||
холбон тоглогч / шидэгч-хамгаалагч | |||
Өндөр: | 185 см | ||
Жин: | 79 кг | ||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Мэндэлсэн: | 1986 оны 10 сарын 27, Теннесси, Мемфис | ||
Ахлах сургууль: | Саут-Гвиннетт (Жоржиа, Снеллвилл) | ||
Их сургууль: | Сураагүй | ||
Драфт: | 45, 2005, Филадельфия Севенти Сиксерс | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Луис Тайрон «Лу» Уильямс (Англи: Louis Tyrone "Lou" Williams; 1986 оны аравдугаар сарын 27, Теннесси, Мемфис) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, НБА-гийн «Торонто Рэпторс» багт тоглодог. 2005 оны драфтаар №45 болон «Филадельфия Севенти Сиксерст» хуваарилагдаж байв. Реппер дуучин Бау Ваугийн найз.
«Филадельфия 76-ийн» өмнөөс 2011/2012 онд бүх л гараандаа сэлгээнээс оролцон 14.9 оноо дунджилсан Уильямс НБА-гийн шилдэг зургаа дахь тоглогчийн сунгаанд аман хүзүүджээ.
«Атланта Хокс» 2012 оны долдугаар сарын 12-нд түүнтэй гэрээ байгуулав. Энд бэртлээс шалтгаалан төдий л амжилттай тоглоогүй.
2014 оны зургадугаар сарын 30-нд «Торонто Рэпторст» элссэн. 2014 оны арваннэгдүгээр сарын 22-нд хувийн дээд 36 оноогоо «Кливленд Кавальерсийн» эсрэг (110:93) авчээ. 15.5 оноо, 2.1 дамжуулалт, 1.9 самбар, 1.1 таслалтыг 25.2 минутанд дунджилсан Уильямсийг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд НБА-гийн шилдэг зургаа дахь тоглогчоор алдаршуулав.