Москва муж | |
---|---|
Улс | Орос |
Холбооны тойрог | |
Эдийн засгийн бүс | |
Хүн ам | |
• Тооцоо | 7,503,385 |
Цагийн бүс | UTC+3 () |
OKTMO ID | 46000000 |
Албан ёсны хэл | Орос хэл |
Москва муж (Орос: Моско́вская о́бласть) буюу Подмосковье (Подмоско́вье) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч Холбооны субъектуудын нэг юм. Хүн амаараа тус улсад Москва хотын дараа 2-т ордог. 45,900 км² буюу харьцангуй жижиг нутагтай бөгөөд хүн амын нягтшил ихтэй муж болно.
Москва муж нь металл боловсруулах, газрын тос, механик инженер, хүнс, эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн салбарууд өндөр хөгжсөн муж юм.
Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд 1929 оны 1 сарын 14-нд Төв Аж Үйлдвэрийн муж (Центральнопромышленная область) гэдэг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Москва, Рязань, Тула, Тверь губернуудыг халж, мөн Калуга, Владимир губернуудын газар нутгийн нэг хэсгийг оролцуулан байгуулж байжээ. Мөн оны 6 сарын 3-нд одоогийн нэрээрээ нэрлэгдэх болсон байна. 1937 оны 9 сард Москва, Рязань, Тула мужуудыг байгуулснаар одоогийнхоо хил хязгаараар тогтжээ.
Москва муж нь хойд талаараа Тверь муж, зүүн хойд талаараа Ярославль муж (1 цэгээр), зүүн талаараа Владимир муж, зүүн өмнө талаараа Рязань муж, өмнө талаараа Тула муж, баруун өмнө талаараа Калуга муж, баруун талаараа Смоленск мужтай хиллэх бөгөөд Москва хот голд нь оршино. Хэдийгээр Москва хот засаг захиргааны төв нь боловч улсын чанартай, тусгай статустай юм.
Москва муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст орших бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
2}}
{{cite web}}
: Check date values in: |accessdate=
(help); URL–wikilink conflict (help); Unknown parameter |accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)