Бүтэн нэр | Sunderland Association Football Club | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Хар муурнууд, Мэкемсчүүд | |||
Байгуулагдсан | 1879 (as Sunderland and District Teachers) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Стэдиум оф Лайт Сандерленд (Багтаамж: 49,000) | |||
Эзэн | Ellis Short | |||
Ерөнхийлөгч | Найал Куинн | |||
Менежер | Стив Брюс | |||
Лиг | League One (D3) | |||
2018–19 | 5 дугаар League One (D3) | |||
| ||||
Энэ улирал |
Хөлбөмбөгийн Сандерленд баг (Англи: Sunderland Association Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт зүүн хойд нутаг Тайн ба Уир тойргийн Сандерленд хотыг төлөөлөн тоглож буй. 1879 онд байгуулагдсан «Хар муурнууд» хочит Сандерленд баг нь хуучин «Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз» нэртэйгээр болдог байсан дээд лигт зургаан удаа буюу 1892, 1893, 1895, 1902, 1913 болон 1936 онуудад түрүүлсэн бол «Английн хөлбөмбөгийн холбооны цомд» хоёр удаа буюу 1937 болон 1973 онуудад түрүүлж байсан 1890 оны хөлбөмбөгийн лигийн гишүүн баг юм.
Сандерленд багийн хувьд 1937 онд анх удаагаа зохиогдсон «Английн хөлбөмбөгийн холбооны цомын» тэмцээнд Престон Норт Энд багийг 3-1 харьцаагаар хожиж анхны аварга болж байсан ба шилдэг амжилт үзүүлэн тоглосоор 1958 оныг хүртэл дараалан 68 улирал тэргүүн лигт тоглож байв.
Сандерленд багийн гэр нь 1997 онд «Рокер Паркаас» шилжсэн 49,000 хүний суудал бүхий «Стэдиум оф Лайт» цэнгэлдэх хүрээлэн. Тэд Ньюкасл Юнайтед багтай «Тайн-Уирийн дербиг» 1898 оноос хойш хийж буй.
Сандерленд багийг 1879 оны аравдугаар сарын 17-нд сургуулийн багш Жеймс Аллан гэгч «Сандерленд дүүрэг болон Багш нарын хөлбөмбөгийн баг» (Англи: Sunderland District & Teachers Association Football Club) байгуулж байв. 1881 онд багийн урт нэрээ богиносож одоогийн нэр болох «Хөлбөмбөгийн Сандерленд баг» болгож тоглогчид нь чадах чинээгээр мөнгө нийлүүлэн санхүүгийн асуудлаа нэг тийш болгож, мэргэжлийн статустай болсон байх юм. Алланы байгуулсан багийн нэр нэгт 1888 онд байгуулагдсан «Сандерленд Альбион» гэгч баг тэдэнтэй бүхий л зүйлээрээ өрсөлдөж байсан бөгөөд 1892 онд татан буугдаж байжээ.
Сандерленд баг 1890-91 оны улиралд зохион байгуулагдаад хоёр жил болж байсан «Хөлбөмбөгийн лигийн» гишүүнээр анхны шинэ баг болон элсэж байлаа.
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
Тус багийг авсан шагналыг доор үзүүлэв.
<ref>
tag; no text was provided for refs named page19
{{cite book}}
: Unknown parameter |coauthors=
ignored (|author=
suggested) (help)CS1 maint: extra punctuation (link){{cite book}}
: Unknown parameter |coauthors=
ignored (|author=
suggested) (help)
Сандерленд — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Пантилимон (х) • 2 Жонс • 3 ван Анхолт • 4 Бридкатт • 5 Браун • 6 Каттермол • 7 Ларссон • 8 Родуэлл • 9 Флетчер • 10 Уикем • 11 Жонсон • 12 Челустка • 14 Гомес • 15 Ревейер • 16 О'Ши (а) • 17 Алтидор • 18 Мавриас • 19 Грэм • 20 Альварес • 21 Диаките • 23 Жаккерини • 24 Куэльяр • 25 Манноне (х) • 27 Вергини • 30 Бакли • 38 Мандрон • 41 Уотмор • Дасгалжуулагч: Гус Пойет |