Сильвестр Сталлоне Sylvester Stallone | ||
Сильвестр Сталлоне 2012 онд | ||
Бүтэн нэр | Сильвестр Гардэнцио Сталлоне | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1946 оны 7 сарын 6 | |
Төрсөн газар | Нью-Йорк, Нью-Йорк муж, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1970—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин, кино найруулагч, зохиолч, продюсер |
Сильвестр Гардэнцио Сталлоне (Англи: Sylvester Gardenzio Stallone, 1946 оны долдугаар сарын 6, Нью-Йорк) — Америкийн жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер. «Роккигоор» (1976) «Оскарын» 2 төрөлд дэвшсэнээр түүхэнд Чарли Чаплин, Орсон Уэллсийн удаад бичигдсэн.
Боксчин «Рокки Бальбоа», дайчин «Жон Рэмбо» нарын дүрийг «Рокки», «Рэмбо» франчайзад түүхэнд мөнхөртөл бүтээсэн Сталлоне адал явдал, тулаант жанрын олон бүтээлээр онцгой талархал хүлээсэн эрхэм. Филадельфи хотод «Роккид» зориулсан хөшөө байдгаас гадна боксын алдрын танхимд дүрийн жүжигчнийг мөнхөлсөн түүхтэй.