Сургалтын төлөвлөгөө

Сургалтын төлөвлөгөө бол аливаа хэлбэрийг сургалтыг хичээлийн агуулгыг төлөвлөж баталсан хичээлүүдийн нэрсийн жагсаалт юм. Өөрөөр хэлбэл, сургалтын хөтөлбөрт багтаах хичээлүүд буюу сургалтын үйл ажиллагааны хүрээнд судлах хичээлийн жагсаалт товчооныг хэлнэ. Мөн тухайн хичээл бүр хэдэн цаг орохыг тусгасан байдаг.

Сургалтын төлөвлөгөө гэсэн Англи Syllabus үгний гарал нь латин хэлний "жагсаалт" гэсэн үгнээс гаралтай аж. Тухайн сургалтын байгууллагын суралцагчид сургаж, ерөнхий суурь мэдлэг болоод ур чадварын мэдлэг зэрэг олговол зохих хичээлийн жагсаалтыг сургалтын төлөвлөгөө гэдэг.

Агуулгын тойм

Сургалтын төлөвлөгөөнд хичээлийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа зайлшгүй багтаах агуулга бий. Үүнд

  • Сургалтын цаг, багц цагийн багтаамж,
  • Хичээлийн төрөл,
  • Дэс дараалал,
  • Дадлага ажил,
  • Эрдэм шинжилгээний ажил
  • Тайлбар

Бүтэц

Сургалтын төлөвлөгөөг бүх шатны боловсролын байгууллага гаргаж ажилладаг. Сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтын хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлдэг.

Их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөө нь хичээлийн жагсаалтыг гаргахдаа ерөнхийдөө 9-11 ангилж, жагсаадаг.

  1. Ерөнхий суурь (General Education) хичээл
  2. Мэргэжлийн суурь (Core) хичээл
  3. Мэргэжлийн хичээл (Major course)
  4. Заавал судлах (Compulsory) хичээл
  5. Сонгон судлах (Elective) хичээл
  6. Залгамж (Prerequisite) хичээл
  7. Зэрэгцүүлэн судлах (Core quasit) хичээл
  8. Чөлөөт сонголт (Free elective)-ын хичээл
  9. Онолын мэдлэг (Theory)-ийн хичээл
  10. Туршилт, дадлага хэрэглээ (Laboratory Practice)-ний хичээл
  11. Дадлага (Internship) хичээл

Ерөнхий суурь хичээл

Ерөнхий суурь хичээл нь нийгэм хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг өгөх буюу суурь мэдлэг зорилготой хичээлүүд байна.

Мэргэжлийн суурь

Сургалтын хөтөлбөрийнх (мэргэжил) нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, шинжлэх ухааны тухайн салбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой хичээлүүд юм.

Мэргэжлийн хичээл

Сургалтын үндсэн хөтөлбөрийн (мэргэжил) мэдлэг ур чадвар өгөхөд чиглэсэн буюу тодорхой чиглэл, салбараар төвлөрч, гүнзгийрэн судлах боломж олгох зорилготой хичээлүүдийн хэлнэ.

Заавал судлах хичээл

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд зайлшгүй судлах шаардлагатай буюу тодорхой чиглэлийн ойлголтоо гүнзгийрүүлэх, олон янзын ур чадварыг нь сайжруулах зорилготой хичээлүүд юм.

Сонгон судлах хичээл

Сургалтын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд судалж үзвэл зохих буюу сургалтын хөтөлбөрийн судалбал зохих хамгийн бага цагийг нөхөн гүйцээх зорилготой хичээлүүд байна.

Залгамж хичээл

Сургалтын хөтөлбөрт багтсан тодорхой нэг болон хэд хэдэн хичээлийг судлахаас өмнө амжилттай судалсан байх ёстой хичээлүүд юм.

Зэрэгцүүлэн судлах хичээл

Сургалтын хөтөлбөрт багтсан тодорхой нэг хичээлтэй зэрэгцүүлэн судлах хичээлүүдийг хэлнэ.

Чөлөөт сонголтын хичээл

Сургалтын хөтөлбөрт багтдаг боловч суралцагч бүр зайлшгүй судлах албагүй ч өөрийгөө хөгжүүлэх, зорилгоор сонгон судалдаг хичээлүүд юм.

Онолын мэдлэг олгох хичээл

Сургалтын хөтөлбөрөөр олгох шинжлэх ухааны мэдлэг, зарчим, агуулга, үндсэн ухагдахуун дээр үндэслэн мэдлэг олгох хичээлүүдиийг хэлдэг.

Туршилт, дадлагын хэрэглээний хичээл

Сургалтын хөтөлбөрөөр олгох шинжлэх ухааны онолын мэдлэгийг бодит амьдралын үйл ажиллагаанд чиглэсэн туршилт дээр үндэслэн дадлага олгох буюу ажлын ур чадвар эзэмшүүлэх хичээлүүд юм.

Мөн үзэх

Сургалтын хөтөлбөр

Дээд боловсролын газар

Оюутан

Мэргэжлийн боловсрол, сургалт

Номын сан