Бүгд Найрамдах Татарстан Улс
Республика Татарстан | |
---|---|
Бусад галиглал | |
• Татар | Татарстан Республикасы |
Государственный гимн Республики Татарстан (Орос) Татарстан Җөмһүрияте Дәүләт гимны (Татар) "Бүгд Найрамдах Татарстан Улсын төрийн дуулал" | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Волга |
Эдийн засгийн бүс | Волга |
Нийслэл | Казань |
Засаг захиргаа | |
• Төрөл | Төрийн Зөвлөл |
• Төрийн тэргүүн | Рустам Минниханов |
Газар нутаг | |
• Нийт | 67,847 км2 (26,196 миль2) |
Хүн ам | |
• Нийт | ▲ 4,004,809 |
• Байр | 8-р байр |
• Нягтрал | 59.03/км2 (152.9/миль2) |
• Хотын нутаг | 76.8% |
• Хөдөө | 23.2% |
Иргэдийн нэршил | Татарууд |
Цагийн бүс | UTC+3 (МСЦ) |
ISO 3166 код | RU-TA |
Улсын дугаар | 16, 116, 716 |
Албан ёсны хэл | Татар • Орос хэл |
Вэб сайт | tatarstan.ru |
Бүгд Найрамдах Татарстан Улс (товч. Татарстан; Орос: Республика Татарстан , тат. Татарстан Республикасы) бол Оросын холбооны нэгж (нэгэн Бүгд Найрамдах Улс) юм. Ижилийн холбооны тойрог, Ижилийн эдийн засгийн бүст багтана. Нийслэл нь Казань.
Дэвсгэр нутгийн талбай - 68,000 км2 (Монголынхтой зүйрлэвэл Увс аймаг шиг). 2010 онд 3,786,488 хүн амтай гэж тоологдсон нь ОХУ-ын одоогийн холбооны 83 нэгжээс 8-рт, 21 БНУ-аас 2-р олон (Башкортостаны дараах) хүн амтай нь гэж үзэгдэнэ. Хүн амын 53% (2,012,571) нь Татар, 39.7% нь Орос. Орос хэлнээс гадна Татар хэл албан ёсны эрхтэй.
ЗХУ-ын үед Автономит Бүгд Найрамдах Улсын статустай байсан бөгөөд ОХУ байгуулагдахад Бүгд Найрамдах Улс болжээ. Татарстан нь 1992 онд тусгаар тогтнолоо зарласан боловч 1994 онд түүнээсээ татгалзсан аж.
Энэ улс орныг Татар хэлээр ЗХУ-ын үеэс одоог (ОХУ-ын үед) хүртэл "Татарстан" хэмээн нэрийдэж байна. Татар+-стан хэмээх бүтээвэр нь Монгол хэлнээ «Татар орон», «Татар улс», «Татарын газар» гэж бууна. Тэгвэл Орос хэлээр ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд байх үед нь "Тата́рия" гэж байжээ. Үүний -ия дагавар нь Монголоор бас л «орон», «улс», «-ын газар» гэсэн утгатай. Харин ОХУ-ын үед Оросоор "Татарста́н" гэж нэрийдэх болсон.
Монголоор 1991 оноос өмнө Татар гэж бичиж байв. Харин одоогийн (1991 онд үүссэн) энэ улсыг "Афганистан", "Пакистан" гэдгийн адилаар Татарстан гэж бичиж эхэлжээ. Богиноор бичсэн ч гэсэн (а́ = аа) Татаар, Татарстаан гэж бичсэн мэт уртаар дууддаг.
Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москвагаас дорно зүгт барагцаагаар 800 км зайнд Уралын нурууны баруун тийш нилээд зайнд алслаж Татарстан (Татар орон) байрладаг. Нутгийн зүүн хойноос баруун урагш Кама мөрөн (тат. Чулман) шувтлан урсаж нутгийн баруун урд үзүүрт Ижил мөрөнд (Орос: Волга; тат. Идел) цутгадаг.
<ref>
tag; no text was provided for refs named Anthem
<ref>
tag; no text was provided for refs named HeadLegis
<ref>
tag; no text was provided for refs named 2021Census