Тату | |
2003 оны Юля Лена хоёр | |
Товч танилцуулга | |
---|---|
Үндсэн нэр | оросоор Тату → |
Бусад нэр | Англианглиар t.A.T.u. |
Бүрдсэн газар | Орос (ОХУ)-ын Москва хот |
Дуулдаг хэл | орос хэл, англи хэл |
Урсгал | поп, поп-рок, синтипоп, техно |
Танил үе | 1999 — одоо |
Хөтөч | Universal Music (2001—2006) Interscope Records (2001—2006) T.A. Music (2006—2011) |
Гишүүн (2) | Юлия (Юля) Волкова Елена (Лена) Катина |
Цахим хаяг | tatu.ru |
Тату́ (оросоор Тату, харин англиар t.A.T.u. гэж төвөгтэй бичдэг) — Орос улсын Москва хотноо 1999 онд Иван Шаповалов продюсерлэж, Юлия Волкова (1985 онд төрсөн), Елена Катина (1984 онд төрсөн) гэсэн өсвөр насны хоёр охиноор бүрдэж байгуулагдсан хамтлаг. Эхэндээ тэр хоёр лесби юм шиг аашилдаг байсан. 2002 оноос орос хэлнээс гадна англи хэлээр дуулж цомог гаргадаг болсон. Дүгнэхэд Тату бол орчин цагийн Оросын хамтлагуудаас олон улсад алдаршиж, цомгоо олон тоогоор гүйлгэсэн цөөхөн хамтлагийн нэг юм.