Мюллер Германы шигшээд (2012) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Томас Мюллер | ||
Төрсөн огноо | 1989 оны 9 сарын 13 | ||
Төрсөн газар | Герман, Бавари, Вайльхайм | ||
Өндөр | 1.86 метр | ||
Байрлал | Довтлогч / довтолгооны хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Бавари Мюнхен | ||
Дугаар | 25 | ||
Өсвөрийн баг | |||
2000–2008 | Бавари Мюнхен | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2008–2009 | Бавари Мюнхен II | 35 | (16) |
2007– | Бавари Мюнхен | 165 | (58) |
Шигшээ баг‡ | |||
2004–2005 | Герман (16-) | 6 | (0) |
2007 | Герман (19-) | 3 | (0) |
2008 | Герман (20-) | 1 | (1) |
2009 | Герман (21-) | 6 | (1) |
2010– | Герман | 56 | (22) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10. † Гараа (Гоол). |
Томас Мюллер (Герман: Thomas Müller, 1989 оны есдүгээр сарын 12-нд Бавари мужийн Вайльхайм хотод төрсөн) — Германы хөлбөмбөгчин бөгөөд Бавари Мюнхен болон Германы шигшээд тоглодог. Тэр Талбайд хагас хамгаалагч, туслах болон төвийн довтлогчийн байрлалд гоол болон дамжуулалтыг гарамгай хийдэг.
2010 оны ДАШТ-д 'Шилдэг залуу тоглогч' болон 'мэргэн буучаар' (5 гоол) шалгарсан бол 2014 оны ДАШТ-д дэд мэргэн буучаар (5 гоол) шалгарсан 2014 оны дэлхийн аварга.
Мюллер Пель хотын Пель багт 10 настайгаасаа тоглож, хөлбөмбөгийн гараагаа эхэлжээ. 2007 оноос Бавари Мюнхен клубийн хоёрдугаар баг буюу өсвөрийн багт тоглох болж, улмаар 19 наснаас доошхи насныхны Бундеслигийн хоёрдугаар байрт орсон байна. Түүнээс хойш Бавари Мюнхений гараанд багтаж, 2009-10 оны улиралд багийнхаа хамтаар өндөр амжилт үзүүлсэн ажээ. Тэр Бавари Мюнхен клубт 38 тоглолтонд, 13 гоол оруулаад буй. Бавария Мюнхен клубтэй Мюллер 2010 оны хоёрдугаар сарын 4-нд гурван жилийн шинэчилсэн гэрээг байгуулсан.
Мюллер Германы хөлбөмбөгийн ирээдүйтэй залуу үеийн төлөөлөл болохоо мэргэжилтнүүдэд 2004 оноос эхлэн 16-гаас доошхи насныхны шигшээ багт харуулж байсан юм. 2009 оны наймдугаар сард 21-ээс доошхи насныхны шигшээ анхны гараагаа хийж Туркийн багийн эсрэг тоглож байв. Тэр энэ багтаа зургаан тоглолтонд оролцож нэг гоол оруулсан байдаг байна.
Тэр жилийнхээ аравдугаар сард Бавари Мюнхен клубийн тоглолтыг ажигласан суусан Германы шигшээ багийн дасгалжуулагч Иохам Лаав Мюллерийг багийн бүрэлдэхүүнд дуудахаар шийдэж, улмаар нэг сарын дараа Кот Д'Ивуар улсын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Мюллерийг гараанд гаргаж байв. Дараагийн Египетийн багтай хийх тоглолт шигшээ багийн хаалгач Роберт Энкегийн нас барсанаас шалтгаалан хойшилж байв.
Хоёр дахь гараа нь 2010 оны нэгдүгээр сард болсон Аргентиний багтай хийсэн нөхөрсөг тоглолт байсан ба сэлгээгээр 67 дахь минутанд гарч байжээ.
Бавария Мюнхен клубээс долоон тоглогч 2010 оны тавдугаар сарын 6-нд шигшээ багт дуудагдаж, зургадугаар сарын нэгэнд тэмцээн болох Өмнөд Африк руу зургадугаар сарын 1-нд мордохын өмнөх өдрүүдэд бэлтгэлийн үеэр бага зэргийн гэмтэл авч, 23 тоглогчийн нэрсэд багтах эсэх нь эргэлзээтэй болсон байсан ч дасгалжуулагч Иохам Лаав багийн ахлагч Михайл Баллакийн томоохон бэртэлийн дэргэд гайгүй гэж үзэн Баллакийн тоглодог байрлалд түүний 13 дугаарын өмсгөлтэйгээр тоглуулахаар болсон байна. Алдарт Герд Мюллерын амидаа залуу тоглогч ийнхүү Германы шигшээ багийн бүрэлдэхүүн дэх гурав дахь гараагаа Австралийн шигшээ багтай хийсэн хэсгийн эхний тоглолт байв. Шигшээ багийн бүрэлдэхүүн дэх анхны гоолоо уг тоглолтонд оруулсан. Харин шөвгийн 16-гийн тоглолтонд Английн эсрэг тоглоход хоёр гоол оруулж, тоглолтын онцлох тамирчингаар шалгарсан юм. Түүний багтаа гүйцэтгэж буй чамгүй сайн амжилт нь домогт Пеле болон Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Франц Бекенбауер нарын амжилтыг санагдуулам байлаа. Дөрөвний нэг шигшээн Аргентиний шигшээ багтай хийсэн тоглолтонд дөрөв дэх гоолоо оруулж, баг нь 4-0 харьцаагаар хожсон билээ. Энэ тоглолтонд хэдий сайн тоглосон ч гэсэн сануулга шар хуудас авч, хагас шигшээн Испанитай хийх тоглолтонд оролцох болмжгүй болсон байлаа. Гуравдугаар байрын төлөөх Уругвайтай хийсэн тоглолтонд, тоглолтын анхны гоолыг оруулж улмаар Германчууд 3-2 харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэн болсон. Тус тэмцээнд Мюллер таван гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа, гурван гоолын дамжуулалт өгсөн зэрэг амжилтаараа Алтан шаахайн эзэн болоход ойрхон байгаа. Түүнчлэн Шилдэг залуу тоглогчийн шагналд Ганын шигшээ багийн Андре Аиев, Мексикийн Жиовани дос Сантос нарын хамт нэр дэвшсэн байгаа.
Мюллер 2009 оны наймдугаар сард Лиза гэх эмэгтэйтэй гэр бүл болжээ.
Томас — Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Герман шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцон тоглосон Мюллер овогтой дөрөв дэх тоглогч болжээ. Герд Мюллер (1970, 1974), Ханси Мюллер (1978, 1982) мөн Дитер Мюллер (1978). Томас Мюллерийн өмссөн 13 дугаарын өмсгөлийг өмнө нь Герд Мюллер мөн өмсөж байв.
{{cite news}}
: Check date values in: |archive-date=
(help)
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)
{{cite web}}
: Check date values in: |archive-date=
(help)CS1 maint: unrecognized language (link)
{{cite web}}
: Unknown parameter |trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
{{cite web}}
: Unknown parameter |trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)
Бавари Мюнхен — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Нойер (х) 4 Данте 6 Алкантара 7 Рибери 8 Мартинес 9 Левандовски 10 Роббен 11 Шачири 13 Рафинья 14 Писарро 17 Боатенг 18 Бернат 19 Гёце 20 Роде 21 Лам (а) 22 Штарке (х) 23 Вайзер 25 Мюллер 26 Контенто 27 Алаба 28 Бадштубер 31 Швайнштайгер 34 Хёйбьерг 36 Вайраух 37 Грин 38 Саллахи Лучич (х) Штайнхарт Дасгалжуулагч: Хосеп Гвардиола |
Герман улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2010 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Нойер (х) • 2 Янсен • 3 Фридрих • 4 Аого • 5 Таски • 6 Хедира • 7 Швайнштайгер • 8 Озиль • 9 Кисслинг • 10 Подольски • 11 Клозе • 12 Визе (х) • 13 Мюллер • 14 Бадштубер • 15 Троховски • 16 Лам (а) • 17 Мертезакер • 18 Кроос • 19 Какау • 20 Боатенг • 21 Марин • 22 Бутт (х) • 23 Гомес • дасгалжуулагч: Йоахим Лёв |
Герман улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Нойер (х) • 2 Гюндоган • 3 Шмельцер • 4 Хёведес • 5 Хуммельс • 6 Хедира • 7 Швайнштайгер • 8 Озиль • 9 Шюррле • 10 Подольски • 11 Клозе • 12 Визе (х) • 13 Мюллер • 14 Бадштубер • 15 Бендер • 16 Лам (а) • 17 Мертезакер • 18 Кроос • 19 Гёце • 20 Боатенг • 21 Ройс • 22 Цилер (х) • 23 Гомес • дасгалжуулагч: Йоахим Лёв |
Герман улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны ДАШТ — аварга
| ||
---|---|---|
1 Нойер (х) • 2 Гросскройц • 3 Гинтер • 4 Хёведес • 5 Хуммельс • 6 Хедира • 7 Швайнштайгер • 8 Озиль • 9 Шюррле • 10 Подольски • 11 Клозе • 12 Цилер (х) • 13 Мюллер • 14 Дракслер • 15 Дурм • 16 Лам (а) • 17 Мертезакер • 18 Кроос • 19 Гёце • 20 Боатенг • 21 Мустафи • 22 Вайденфеллер (х) • 23 Крамер • дасгалжуулагч: Йоахим Лёв |