Францын Хант Улс

Grand Royal Coat of Arms

Францын Хант Улс (Франц: Royaume de France; англи: Kingdom of France) нь Дундад зууны эхэн үеэс 19-р зуун хүртэлх хугацаанд Францын газар нутагт оршиж байсан хаант улс юм. Мөн Дундад зууны дээд үеийн хамгийн хүчирхэг гүрэн байсан төдийгүй эхэн үеийн Колонийн их хүч байв.

Эхлэл

Францын Вант Улс 1000 онд

Өнөөгийн Франц Улсын (V-р Бүгд Найрамдах Франц Улсын) суурь нь анх Каролинын Эзэнт Гүрний баруун хагас буюу Баруун Францаар тавигджээ. Баруун Францыг Каролинын удмын хаад 987 он хүртэл удирдаж, дараагаар нь Хью Капет хаант өргөмжлөгдснөөр Капетын Овог байгуулагдаж, Баруун Франц бие даах болов. Тэр цагаас эхлэн энэхүү газар нутгийг “Франкиа” (Francia) харин хаадыг нь “Rex Francorum” буюу “Франкуудын Хаан” хэмээх болов. Мөн Дээд дундад зууныг хүртэлх 300 жилийн хугацаанд уг нэршил нь хэрэглэгдсээр байжээ.

Филипп II хааны үеэс эхлэн “Францын Хаан” (Rex Francie) гэх цолыг Капетын хаад хэрэглэх болж, “Франкиа” нь 1204 оноос эхлэн албан ёсоор “Францын Хаант улс” болов. Үүнээс хойш Францын хаан ширээнд Капет, Валуа, Бурбон овгууд дараалан суужээ. Гэвч 1792 онд Францын Хувьсгалаар уг Хаант улсын хаанчлал дуусгавар болжээ.

Францын Хаант улс нь мөн Наваррын Хаант улстай хоорондоо нэг хаан хуваан (1284-1328 ба 1572-1620 онуудад) зэрэгцэн оршиж байгаад сүүлд нь Наваррыг бүрэн эзэлсэн байна. Хэдий Наварра нь Францын мэдэл болсон ч Францын хаад “Наваррын Хаан” хэмээх цолыг зүүж байжээ.

Дундад зуун

XIII-р Людовик

Францын Хаант улс нь дундад зууны үед төвлөрсөн засаг захиргаатай байсангүй. Феодализмын шаталсан захиргаанаас үүдэн Бриттани (өнөөгийн Англи) болон Каталонид хааны хүч нөлөө бараг л мэдрэгдэггүй байв. Дундад зууны сүүл үед Францын Хаад болон тэдний харъяат Английн хаадын хооронд байнгын үл ойлголцол, асуудлууд гардаг байсан бөгөөд энэ нь яваандаа даамжирч 100 жилийн дайны үндэс болжээ. Хэдийгээр дотоод гадаадын үймээн тасардаггүй байсан ч Францын Вант Улс хамгийн хүчирхэг гүрнүүдийг нэг байлаа.

Үе үеийн Францын хаад феодал ноёдоос хамаарлагүй байхын төлөө зүтгэж байсан ч хамгийн ихээр өөртөө хүчийг төвлөрүүлж чадсан нь XIII-р Людовик байв. Түүний хүү XIV-р Людовикийг түүхчид хэмжээгүй эрхт “Наран” хаан байсан гэж үздэг.