Хөнгөн атлетик нь эртнээс нааш хүний суурь хөдөлгөөнүүд болох гүйх, харайх, шидэх зэргийг спортын тогтсон замд оруулсан ба өргөн цар хүрээ бүхий дүрэмтэй болгон, тухайн бие хүний ур чадварыг яг тодорхой харьцуулах ба хэмждэг олон төрөлт спорт юм.
Хөнгөн атлетик нь бие даасан спортын төрөл юм. Хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож буй тамирчид нь хамгийн өндөр үзүүлэлт буюу амжилтыг гаргаж байж, ялалтад эсвэл шагналт байрт шалгарна. Мөн түүнчлэн хэн нэгний тогтоосон дээд амжилт, эсвэл өөрийн дээд амжилтыг эвдэх нь тамирчдын өмнөө тавьсан зорилго ч байж бас болдог.
Хөнгөн атлетикийн тамирчдын гаргасан амжилтыг хэмжих, түүнийг нь хүлээн зөвшөөрөх дүрэм, нөхцлийг олон улсын тэмцээний дүрмээр нарийн тодорхой зааж өгсөн байх учир тухайн тамирчны амжилтыг дэлхий даяар харьцуулан үзэх боломжтой юм.
Атлетик гэх үг нь эртний грек хэлний αθλητής атлēтēс буюу монголоор „тэмцээний өрсөлдөгч“ гэсэн утгатай үг юм. Хөнгөн атлетикаас гадна атлетик гэх нэршил нь мөн хүнд атлетикч болон хүчний тамирчинд бас хэрэглэгдэнэ.
Хөнгөн атлетикийн төрлүүд нь гүйлт, харайлт, шидэлт гэсэн бүлэгт хуваагддаг. Хэдийгээр олон төрөлт нь олон төрлөөс бүрдэх боловч дээрх гурван төрөл үүнд заавал багтдаг
Гүйлт | Харайлт | Шидэлт | Олон төрөлт | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ойрын зайн гүйлт | Дундын зайн гүйлт | Холын зайн гүйлт | Буухиа гүйлт | Саадтай гүйлт | Халхалттай гүйлт | Гудамж/Задгай талбайн гүйлт | Спорт алхаа | өндрийн | уртын | ||
100 м 200 м 400 м |
800 м 1000 м 1500 м 1 бээрийн гүйлт |
3000 м 5000 м 10.000 м 1 цагийн гүйлт |
4 × 100 м 4 × 400 м 3 × 800 м (Эм) 3 × 1000 м (Эр) |
100 м (Эм) 110 м (Эр) 400 м |
3000 м | 10 км Хагас марафон Марафон 100 км Задгай талбайн гүйлт |
Замын спорт алхаа 20 км 50 км |
Өндрийн харайлт Тулгууртай өндрийн харайлт |
Уртын харайлт Гурвын харайлт |
Бөөрөнцөг түлхэлт Зээрэнцэг шидэлт Дүүгүүр шидэлт Жад шидэлт |
Долоон төрөлт (Эм) Арван төрөлт (Эр) |
Wiktionary: Хөнгөн атлетик – Энэ үгийг тайлбар толиос харна уу |