Цаа буга | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Rangifer tarandus
| ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Rangifer tarandus Карл Линней, 1758 | ||||||||||||||||
Цаа бугын тархалтын зураг
|
Цаа буга (Rangifer tarandus) (Хойд Америкийн зэрлэг цаа бугыг карибу гэдэг) нь Арктик, Субарктикт тархсан бугын зүйл.
Цаа буга 50-р өргөргөөс хойш Скандинавын хойг, Зүүн Европ, Орос, Монгол, Хятадын нутагт анх тархжээ. Хойд Америкт Аляска, Канад, Вашингтоноос Мэн хүртэл АНУ-ын хойд нутгаар тархсан. Түүнчлэн Сахалин, Гренландад байсан бөгөөд дээр үед Шотланд, Ирландад ч тархаж байжээ. Хожуу Плейстоцений үед цаа буга өмнө зүгт Хойд Америкт Невада, Теннесси, Европт Испани хүртэл тархаж байсан.
Гэршүүлсэн цаа буга Скандинавын хойг, Орос, Исланд (XVIII зуунд хүмүүс нутагшуулсан), Монголд бий. Европт зэрлэгээрээ үлдсэн цаа буга зөвхөн Норвегийн өмнөд хэсэгт л бий.
XX зууны эхээр Норвегоос цөөн тооны цаа буга Өмнөд Атлантын Өмнөд Жоржиа аралд нутагшуулсан. Өнөөдөр тэнд мөсөн голоор тусгаарлагдсан хоёр тусдаа сүрэг үржин олширч байна. Нийтдээ хэдэн мянгаас илүү гарахгүй. Тус нутаг дэвсгэрийн далбаа, сүлдэнд цаа буга дүрслэгдсэн. 4000 орчим цаа буга Францын Антарктид хавийн ольтриг Кэргэлэн арлуудад нутагшуулсан.
Викизүйлд Rangifer tarandus-тай холбоотой мэдээлэл байна. |
Карибугийн тухай гогцоонууд (Хойд Америк)