Цельсийн градус

Цельсийн градус
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн Температур
Тэмдэглэгээ
Нэрлэгдсэн Андерс Цельс
Томьёоны тэмдэглэгээ
Шилжүүлэг
1 нь...
   СИ-системд   

Цельсийн градус нь температурын хэмжилтийн нэгж юм.

Тодорхойлолт

Температур цельс нь термодинамикийн температуртай эквивалент:

Цельсийн температурын тоон утга болон түүнд хамаарах термодинамикийн температурын хооронд дараах харилцаа үйлчилнэ:

(Угалзан хаалт нь цельсийн градус болон кельвин нэгжүүдийг хэрэглэх үед зөвхөн тоон утга байгааг илэрхийлнэ)

Шинэ тодорхойлолтоор усны хайлах болон буцлах цэгийн цельсийн болон кельвиний хэмжээсийг яг 0 °С болон 100 °С хэм биш харин 0,002519 °С болон 99,9839 °С хэм гэж тогтоосон байна.

Түүх

Цельсийн хэмжээсийг анх 1742 онд шведийн астрономич Андерс Цельс нь температурын скалаг зуу хуваан танилцуулж байжээ. Tогтмол цэгээр 1730 онд танилцуулж байсан Реомюра-хуваарилалтыг ашигласан ба энэ нь усны хөлдөх температураас буцлах температурын хооронд даралтыг хэвийн даралтанд буюу агаарын даралт нь 1013,25 гектопаскал эсвэл 760 миллиметр мөнгөн усны баганаар. авчээ. Энэ сонгож авсан хэсгийн хоорондоx зайг 100 ижил зайд хувааснаа град хэмээн нэрлээд мөнгөн усны термометрээр хэмжсэн байна. Үүнээс уламжлан "зууны хуваарилалттай термометр" хэмээн түүхэнд нэрлэгдэх болов. Өнөөгийн хэрэглэж байгаа цельсийн хуваарилалтаас Цельсийн хуваарилалт нь 0° утганд усны буцлах температур, харин 100° утганд хөлдөх утгыг хэрэглэж байснаараа өөр байжээ. Ингэснээр биетийг халаах тусам температурын тоон утга нь буурч байв.

Орчин үеийн цельсийн температурын хуваарилалтанд буцлах температурын утгыг 100° болон хөлдөх температурын утгыг 0°-р хэрэглэдэг бөгөөд үүнийг Цельсийн найз Карл фон Линне түүнийг нар барсны дараахан буюу 1744 онд өөрчлөн хэрэглэжээ.

1948 онд буюу бараг 200 жилийн дараа олон улсын 9 дэх хэмжилт болон жингийн нэгдсэн хуралдаанаар Цельсийн хийсэн ажилд хүндэтгэл үзүүлэн тэр хүртэл хэрэглэж ирсэн температурын хуваарилалтын хоорондын зай центиградусыг өөрчлөн цельсийн градус болгон хэрэглэх болжээ.

Термодинамикийн температур болон цельсийн температурын томьёоны тэмдэглээ

Цельсийн температурын томьёоны тэмдэг нь (ялгах зорилгоор бас хэрэглэнэ) (тета) болон жижиг "т" үсэг нь стандарт бөгөөд мөн том Т үсгийг буруугаар хэрэглээд байдаг. Том Т үсэг нь уг нь абсолют температурыг "кельвинээр" илэрхийлдэг юм.

Температурын өөрчлөлт

Температурын өөрчлөлт гэдэг нь цаг хугацаа эсвэл газрын байршлаар ялгаа бүхий хоёр хэмжилтийн цэгийн температурын ялгааг хэлнэ.

Температурын өөрчлөлтийн нэгжийг олон улсын нэгжийн системд кельвинээр хэрэглэнэ.

Кельвин болон цельсийн градусын нэгжийн тоон утгууд нь температурын өөрчлөлт дээр хэрэглэхэд хоорондоо таардаг:

Жишээлбэл
хоёр температурын өөрчлөлтийг олох байлаа гэж бодъё бол .
Эндээс:

Температурын хуваарилалт

Температурын хуваарилалтын тойм хүснэгт
Нэгж Нэгжийн­ тэмдэг доод тогтоосон цэг F1 дээд тогтоосон цэг F2 Хуваарилалтын интервал Нээгч Нээгдсэн жил Хэрэглээний тархалт
Кельвин K T0 = 0 K Tгфц(H2O) = 273,16 K Уильям Томсон 1848 дэлхий даяар (СИ-нэгж)
Цельсийн градус °C Tx.цэг(H2O) = 0 °C
Tб.цэг(H2O) = 100 °C
Андерс Цельс 1742 дэлхий даяар
Фаренгейтын градус °F Tхөрг. = 0 °F
Tхүн = 96 °F
Даниель Фаренгейт 1714 АНУ
Ранкины градус °Ra, °R T0 = 0 °Ra Уильям Ранкин 1859 АНУ
Делислийн градус °De, °D Tx.цэг(H2O) = 150 °De Tб.цэг(H2O) = 0 °De Жосеф-Николас Делисле 1732 ОХУ (19-р зуун)
Реомюрагийн градус °Ré, °Re, °R Tx.цэг(H2O) = 0 °Ré Tб.цэг(H2O) = 80 °Ré Рене Антуан Ферчаүлт де Реомюр 1730 Баруун европ, 19-р зууны сүүл хүртэл
Ньютоны градус °N Tx.цэг(H2O) = 0 °N Tб.цэг(H2O) = 33 °N Исаак Ньютон ≈ 1700 байхгүй
Рёмерийн градус °Rø Tx.цэг(Нуур) = 0 °Rø
Tб.цэг(H2O) = 60 °Rø Оле Рёмер 1701 байхгүй

Температурын харьцуулалт

Сонгож авсан температурын утгуудыг төрөл бүрийн нэгжээр
Хэмжилтийн утга \ Нэгж Фаренгейтын градус Ранкины градус Реомюра Цельсийн градус Кельвин
Нарны гадаргуу дээрх дундаж температур 9 941 °F 10 400 °Ra 4 404 °R 5 505 °C 5 778 K
Төмрийн хайлах температур 2 795 °F 3 255 °Ra 1 228 °R 1 535 °C 1 808 K
Хар тугалганы хайлах температур 621,43 °F 1081,10 °Ra 261,97 °R 327,46 °C 600,61 K
Усны буцлах цэг (хэвийн даралтанд) 212 °F 671,67 °Ra 80 °R 100 °C 373,15 K
Хамгийн өндөр гадна агаарын хэмжсэн температур 136,04 °F 595,71 °Ra 46,24 °R 57,80 °C 330,95 K
Хүний биеийн температур фарангейтаар 96 °F 555,67 °Ra 28,44 °R 35,56 °C 308,71 K
Усны гурван фазын цэг 32,02 °F 491,69 °Ra 0,01 °R 0,01 °C 273,16 K
Усны хөлдөлтийн цэг (хэвийн даралтанд) 32 °F 491,67 °Ra 0 °R 0 °C 273,15 K
Мөнгөн усны хайлах температур −37,89 °F 421,78 °Ra −31,06 °R −38,83 °C 234,32 K
Хамгийн бага гадаа хэмжсэн агаарын температур −128,56 °F 331,11 °Ra −71,36 °R −89,2 °C 183,95 K
Этанолын хөлдөлтийн цэг −173,92 °F 285,75 °Ra −91,52 °R −114,40 °C 158,75 K
Азотын буцлах цэг −320,44 °F 139,23 °Ra −156,64 °R −195,80 °C 77,35 K
Абсолют тэг хэм −459,67 °F 0 °Ra −218,52 °R −273,15 °C 0 K
Тайлбар: Саарал дэвсгэрээр тэмдэглэсэн нүднүүдээр тухайн нэгжийн уламжлалт тогтоосон цэгийг тодорхойлон тэмдэглэв.

Эшлэл

  1. Лондоны South Bank University-ийн цахим хуудсан дээрх усны тухай мэдээлэл (англиар)
  2. A. Celsius Observationer om twänne beständiga. Grader på en Thermometer Kungliga Vetenskapsakademiens handlingar 1742 S.171–180 Швед хэлээр гоогле-н ном хайлт дээр
  3. 3.0 3.1 Jakow Abramowitsch Smorodinskij, Paul Ziesche: Was ist Temperatur? Begriff, Geschichte, Labor und Kosmos. Harri Deutsch, Thun 2000. Seite 11
  4. Temperature measure & Sensor Technology (2019).
  5. 5.0 5.1 5.2 Joachim Blüthgen, Wolfgang Weischet: Allgemeine Klimageographie. Lehrbuch der Allgemeinen Geographie. de Gruyter, Berlin/New York 1980. Seite 118.
  6. Nikos Psarros Die Chemie und ihre Methoden John Wiley & Sons, 2008 ISBN 9783527624638 S.109