IPhone 15

iPhone 15

iPhone 15 буюу iPhone 15 Plus —Apple корпорацийн iOS 17 үйлдлийн системд суурилсан, Apple A16 процессортой ухаалаг утас юм. Энэ ухаалаг утаснуудын танилцуулга 2023 оны 9-р сарын 12-ны Мягмар гарагт болж худалдаанд 2023 оны 9-р сарын 22-нд гарсан байна. Ухаалаг утаснуудын тус бүрийн нээлтийн үнэ 799$, 899$ байжээ.

Үзүүлэлтүүд

iPhone 15 нь 6.1 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй бөгөөд 2556 x 1179 пикселийн боломжтой, 460 Ppi пикселийн нягтралтай, 60 Гц-ийн сэргээх хурдтай.

iPhone 15 Plus нь мөн 6.7 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй бөгөөд 2796×1290 пикселийн боломжтой, 460 Ppi пикселийн нягтралтай, 60 Гц сэргээх хурдтай.

iPhone 15 ба 15 Plus хоёр загвар нь ижил камеруудаар тоноглогдсон: нэг нь урд (12 МП f/1.9), хоёр арын камер: өргөн (48 МП f/1.56) ба хэт өргөн (12 МП f/2.4).

  • "iPhone 15" болон "15 Plus" нь хуучин "A16" чипээр ажилладаг.
  • "Lightning" оролтыг "USB-C"-гээр сольсон.
  • Эдгэр загвар нь "Dynamic Island" ашигладаг.

Хөнгөн цагааны хайлшаар хүрээлсэн эх биетэй стандарт загварууд нь хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголт бүхий шилэн артай юм.

Аккумулятор

3349 мА-ц ба 4422 мА-ц, утастай цэнэглэгч 20 Вт, утасгүй нь 18 Вт. iPhone 15 Pro нь iPhone 12 Pro-ээс 7 цаг илүү видео тоглуулах боломжтой юм.

Энэ загварт байгаа төхөөрөмжийг Lightning-тай өмнөх загваруудаас ялгаатай нь USB-C кабелиар цэнэглэдэг. Apple компани Lightning-аас USB-C орох холбогч зарж эхэлсэн байна.

Яаралтай холбоо

Хиймэл дагуулын шинэ тусламж нь сүлжээнд холбогдоогүй байсан ч дугуй хагарсан, батарейн цэнэг алдагдах зэрэг асуудалд туслах болно.

iPhone мөн хиймэл дагуулаар дамжуулан яаралтай тусламжийн дохио, ослын илрүүлэлт зэрэг, хүний ​​амь насыг аврахад туслах аюулгүй байдлын хоёр функцтэй.