Рэйва (Японоор: 令和) нь Япон улсын дараагийн эзэн хааны эрины нэр болно.
Тус эрин үе нь 2019 оны 5-р сарын 1-нд эхлэх болно. Эзэн хаан Акихитогийн том хүү болох Нарухито хунтайж Японы 126 дахь эзэн хаан болох юм. 2019 оны 4 сарын 30-нд Эзэн хаан Акихитогийн Хэйсэйгийн он тоолол төгсч, 5 сарын 1-нээс Рэйвагийн эхний он тоолол эхлэнэ.
Японы засгийн газраас шинэ оны цолыг сонгох нийт есөн гишүүнтэй багыг сонгохдоо долоон эрэгтэй, хоёр эмэгтэйг бүрдүүлсэн бөгөөд тэдний дэвшүүлсэн саналыг хэлэлцсэний эцэст цөөн хэдэн саналаас дээрх нэрийг сонгожээ. Тус багын 9 мэргэжилтэн нь:
Японы Засгийн газрын шинэ эрины нэрийг зарласан хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхий газрын нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ уламжлал ёсоор самбар дээр канжиг уран бичлэгээр бичсэн самбарыг дэлгэн харуулсан. Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэхдээ "Рэйва" гэдэг нь хүмүүсийг нэгтгэн хүмүүжүүлэх соёлыг төлөөлдөг гэжээ.
Канжигаар Рэйва-г төлөөлөх тэмдэгт нь Японы эртний яруу найраг Маньёшү дэхь "баяр хөөртэй эв нэгдэл" гэх утгыг агуулжээ.
Үүнээс өмнөх үеийн хаадын оны цолыг сонгохдоо Японы сонгодог уран зохиол соногохын оронд Хятадын сонгодог уран зохиолуудаас сонгож авдаг байсан. Энэ удаад Япончуудын өөрсдийн зохиосон эртний уран зохиолоос сонгосон нь анхны тохиолдол болжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны энэ нь эрин нэрийг сонгох Японы дотоод хэрэг юм гэж мэдэгдсэн нь Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудалд холбоотой асуултад Сино-Японы харилцааг талаар сайжруулахыг илэрхийлсэн юм.
Масахаки Тацүмигийн хэлснээр болон Масахару Мизүками (水上 雅晴), Асахи Шимбунгийн хийсэн ярилцлагаас хойш удалгүй энэ өгүүлбэр нь Маньёшү найраглал нь эртний Хятадын уран зохиолын эх сурвалж дээр тулгуурлаж зохиогдсон болохыг дурьдсан байна.
[ <span title="This claim needs references to reliable sources. (April 2019)">бичсэн зүйл</span> ]
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)
Өмнөх Хэйсэй |
Японы 126 дахь эзэн хааны оны цол 2019 оны 5 сарын 1-нээс эхлэнэ. |
Дараах Тодорхойгүй |